Номны нэр:
ГАДААД ОРНУУДЫН ӨМГӨӨЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ-I

Манай улс өмгөөлөгчийн (өмгөөллийн) тухай орчин үеийн хуулийн төслөө боловсруулахдаа Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард улс, Япон Улсын Өмгөөлөгчийн тухай хуулиудыг харьцуулан судлахын зэрэгцээ ОХУ, Чех, Унгар, Герман зэрэг улсуудын өмгөөлөгчийн тухай хууль тогтоомжийг харьцуулан үзсэн байна.

Бидний хэвлэн нийтлүүлж байгаа гадаадын зарим орнуудын өмгөөлөгчийн тухай хуулиуд нь өмгөөллийн өв соёлыг судалж байгаа хэн бүхэнд хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм, Өмгөөлөл судлалын академи

Орчуулсан: П.Оюундэлгэр, Н.Чимгээ, З.Сүхбаатар, Т.Энхбулгантамир, Б.Оюу, П.Оюун-Эрдэнэ, Л.Данзанноров, Ц.Нарангэрэл, П.Оюунтуяа, Э.Одгэрэл

Бид бөмбөрцгийн улс орнуудын өмгөөлөгчийн мэргэжлийн хууль тогтоомжийг судлан үзэх, өөрсдийнхөө чадал боломжийн хэмжээнд эх хэл дээрээ орчуулах гаргах санаачлагыг 2013 оны 01 дүгээр сард эхлүүлснээс хойш даруй 4 жилийн хугацаа өнгөрчээ.

Бид энэ хугацаанд хамтын хөдөлмөрийн үр дүнд анхдугаар хэвлэлтэд БНСУ-ын Өмгөөлөгчийн тухай хууль (1949 онд батлагдсан 1982 он, 2000 онд бүхэлдээ өөрчлөгдсөн),  БНХАУ-ын Хуульчийн тухай хууль (1996 он), Оросын Холбооны Улсын өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн байгууллагын тухай хууль (2002 он), Хонг Конгийн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны тухай хууль (1996 он), Япон Улсын Өмгөөлөгчийн тухай хууль (1949 он) тус бүрийг албан ёсны эх сурвалжаас нь авч орчуулж нийтийн хүртээл болгохоор хэвлэн нийтэлж байна.