Номны нэр:
МОНГОЛЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТОВЧООН (1928-1990)

     Монголын хувийн эрх зүйн судалгааны товчоон бүтээл нь Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны үе үеийн эрдэмтэд, судлаачид болон хуульчдын оюуны бүтээлүүдийг багтаасан бөгөөд энэхүү түүхэн цаг үеийн үнэт бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор уншигч та бүхний гарт хүргэж байгаадаа бид баяртай байна.

 

 

 

 

 

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: МУИС-ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ, ӨМГӨӨЛӨЛ СУДЛАЛЫН АКАДЕМИ

Эмхэтгэсэн: Б.Амарсанаа, З.Сүхбаатар 

       Монголын хувийн эрх зүйн судалгааны товчоон бүтээлд холбогдох ном, сурах бичиг тусгагдсан онол, арга зүйн ойлголтыг оруулаагүй бөгөөд Монголд хэвлэгдэж байсан сэтгүүлийн хүрээнд байгаа өгүүлэл, нийтлэлийг авч үзсэн болно.

     Эх сурвалжийн хувьд "Монгол Ард Улсын цааз хууль, шүүн таслах газруудын байдлыг товчилсон бичиг", "Төр эрхийн асуудал", "Ардын төр", "Социалист хууль ёс", "Философи эрхийн асуудал", "Хууль ёс" зэрэг сэтгүүлүүдэд хэвлэгдсэн хувийг ашиглан нийт 112 зохиогчийн 219 бүтээлүүдийг багтаасан болно.