Номны нэр:
МОНГОЛ УЛСЫН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛЬ, ДҮРЭМ (1924-2013)

Энэхүү эмхэтгэлд Монголын өмгөөлөгчдийн байгууллага, өмгөөллийн үйл ажиллагааны түүхэнд холбогдох баримт бичгүүдийг он дарааллын дагуу бүрэн эхээр нь эмхэтгэн хэвлүүлж байна. Эмхэтгэлд орсон хууль, дүрмийг уг эхээс нь буюу Монгол улсын Засгийн газрын албаны сэтгүүл, Үндэсний Төв Архивт хадгалагдаж байгаа эх хувь, төрийн мэдээлэл эмхэтгэлээс авсан болно.

Зохиогчийн тухай (эмхтгэгч) Товч танилцуулга

Эрхлэн хэвлүүлсэн: "Монгол Өмгөөлөгч" хууль зүйн фирм 

Эмхэтгэсэн: З.Сүхбаатар, П.Оюундэлгэр

Энэхүү бүтээлд Шүүн таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэм (1924 он), Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмгөөлөгчдийн дүрэм (1934 он), Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмгөөлөх байгууллагын дүрэм (1952, 1965 он), Монголын өмгөөлөгчдийн коллегийн дүрэм (1978), Бүгд Найрмадах Монгол Ард Улсын өмгөөлөх байгууллагын тухай хууль (1986 он), Монгол Улсын өмгөөллийн тухай хууль (1994 он), Өмгөөллийн тухай хууль (2002 он), Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012 он), Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль (2013 он) гэх мэт хуулиудыг багтаасан болно.