ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОГЧИД ГАРГАСАН ЗӨВЛӨМЖӨӨ ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО, ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮРГҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

   Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургууль дээр хоёр өдөр болж өндөрлөлөө.    Хэлэлцүүлгийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байна. Эдгээр хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсэв. Ямар асуудлууд дээр хууль, шүүхийн [ ... ]

ХУУЛЬЧ, ШҮҮГЧ, ХУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОГЧДОД ЗОРИУЛСАН "ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

   Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжүүлэх, гомдол гаргах механизмыг сайжруулах, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлж, үндэсний чадавхы бэхжүүлэх ажлын хүрээнд Итали Улсын Турин хотод 2018 оны 05 дугаар сарын 14-25-ны хооронд хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан "Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.  & [ ... ]

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРТГАЛТЫН БҮРТГЭЛИЙГ СУНГАЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж шийдвэрлэхэд прокурорын чадавхыг сайжруулах төслийн хүрээнд Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар хичээл заах сургагч багш бэлтгэх ээлжит сургалтыг 2018 оны гуравдугаар сарын 19-өөс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд явуулахаар төлөвлөж байна.         Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбо [ ... ]

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТООЦОХ АРГАЧЛАЛЫН ТАЛААР

Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлалыг шинэчлэн баталсан билээ. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсон  болно.   [ ... ]

ХУУРАМЧ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ГҮЙЛГЭЭ ХИЙСНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрт хуурамч мөнгөөр худалдан авалт хийснийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тус дэлгүүрээс Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай, эрэгтэй Э, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 45 настай, эрэгтэй Ц нар нь хуурамч 10 мянган төгрөгийн дэвсгэртээр гүйлгээ хийж хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсныг тогтоожээ. Уг үйлдлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм. Хуур [ ... ]

Эрдэнэтийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн Улсын Их Хурлын 2017 оны 2017 оны 23 дугаар тогтоол нь Монгол улсын Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү хэмээн зарим иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан байх бөгөөд маргааныг Үндсэн хуулийн цэц 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд Монгол улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзжээ. Эх сурвалж: http://www.trends.mn/n/7828   [ ... ]