МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ, ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ

Монгол Улсын Засгийн Газраас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг батласан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оношлогдсон Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчин, хүний амь нас хохирох эрсдэл үүсгэдэг зооноз өвчний жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг 2 дугаар хавсралт, Бусад халдварт өвчний жагсаалтыг 3 дугаар хавсралтад тус тус заажээ.

Дэлгэрэнгүйг http://legalinfo.mn/law/details/13577 -ээс үзнэ үү.