БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЖЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор  “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг шинэчлэн баталсан байна.

            Энэхүү Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбоотой Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагаа, түүний чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

             Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 1 дүгээр хавсралтаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн, 2 дугаар хавсралтаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус баталсан байна.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/13801?lawid=13801