ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИАС

     Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах нэг үндэслэл нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд юм.  /Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1/

     Хуульд заасан “орон тоо хасагдах” гэж тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг, харин “орон тоо цөөрүүлэх” гэж ажил албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно.

     Орон тоо хасагдах, орон тоо цөөрүүлэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэл өгөх ёстой.

     Мөн дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар ба түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно. Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчдтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтоохоор хуульд заасан.