"ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2019"-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын форум"-ыг "Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо" сэдвийн хүрээнд гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. "Хуульчдын форум" нь хуульчдын нийгэмд хүлээх үүрэг хариуцлага, хувь нэмрийг дээшлүүлэх боломж, цаашдын чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ хуульчдын мэргэжлийн ур чадварыг дэмжих, мэргэжлийн бахархлыг дээшлүүлэх, хуульчдын дуу хоолойг нийгэмд хүргэх, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудаар бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хуульчдын индэр билээ.

   Эх сурвалж: www.mglbar.mn