МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ XVII ИХ ХУРАЛ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

   2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ээлжит XVII Их хурал болж, Нийслэл болон Орон нутгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 250 төлөөлөгчид оролцлоо. Ээлжит XVII Их хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар 3 жилийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны санхүүгийн тайланг нийт төлөөлөгчдөд танилцуулсан юм.

   Эх сурвалж: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо