ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЖЭЭ

Барилга хот байгуулалтын сайдын “Аргачлал шинэчлэн батлах тухай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаалаар “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал”-ыг шинэчлэн баталсан байна.  

Энэ тушаал батлагдсантай холдбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалыг хүчингүй болгожээ.

Энэхүү аргачлалыг Монгол Улсын Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход дагаж мөрдөх бөгөөд аргачлал нь “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ” хавсралтаас бүрдэнэ. Үүнд: 

-          Хавсралт 1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал

 

-          Хавсралт 2. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ

 

-          Хүснэгт 1.  Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүр

 

-          Хүснэгт 2-7. Итгэлцүүрүүд.

 

Эх сурвалж:  http://legalinfo.mn/law/details/13157