БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хуулийн үйлчлэх хүрээ нь зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, экспортлох, хяналт тавихтай холбогдсон харилцаанд үйлчлэх бөгөөд нийт 4 бүлэг, 12 зүйлтэй.

                Нэгдүгээр бүлэг – Нийтлэг үндэслэл

                Хоёрдугаар бүлэг - Хүнс баяжуулах үйл ажиллагааны зохион байгуулалт

                Гуравдугаар бүлэг – Баяжуулсан хүнсэнд тавих хяналт

                Дөрөвдүгээр бүлэг – Бусад зүйл

 

Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.