БАЙГУУЛЛАГА, ИРГЭНД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ

БАЙГУУЛЛАГА, ИРГЭНД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ

ХУУЛЬ ЗҮЙН ТОГТМОЛ ҮЙЛЧИЛГЭЭ

-Бид хууль зүйн туслалцаа, үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд бүрэн тууштай хамгаалах, тухайн нөхцөл байдалд тохирсон хууль зүйн оновчтой шийдлийг олох, үйлчлүүлэгчтэй шууд харилцах арга замыг сонгож, санал хүсэлтийг сонсох, үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлэхийн тулд Танд болон танай байгууллагад “Хууль зүйн тогтмол үйлчилгээ”-г санал болгож байна.

-Энэхүү үйлчилгээний нэг давуу тал нь тухайн сард үзүүлсэн хууль зүйн үйлчилгээний тоо хэмжээ, ажлын ачаалал, үнийн дүн зэргээс үл хамааран үйлчилгээний төлбөр нь тогтмол байдгаараа онцлог юм.

ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАСНААР ТА ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭГ АВАХ БОЛОМЖТОЙ. ҮҮНД:

1. Үйлчлүүлэгчийн өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж буй дотоод баримт бичгүүд Монгол улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэж байгааг хянан үзэх, тэдгээрийг шинэчлэх, дахин боловсруулахад туслалцаа үзүүлэх;

2. Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх хууль тогтоомж болон хууль тогтоомжийн төслийг судлах, холбогдох санал зөвлөмж боловсруулах;

3. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бусадтай байгуулах гэрээний төслийг боловсруулах буюу хууль зүйн үндэслэлийг хянах;

4. Үйлчлүүлэгчийн хүсэлтээр бүх төрлийн эрх зүйн баримт бичгийг хянах, боловсруулах;Үйлчлүүлэгчийн хүсэлтээр түүний үйл ажиллагаатай холбогдож гарсан эрх зүйн асуудлаар зөвлөгөө, дүгнэлт өгөх;

5. Өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар утсаар, цахим шуудангаар болон биечлэн уулзаж зөвлөгөө өгөх;

6. Үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тухай бүрт нь мэдээлэх;

7. Шинээр батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл бэлтгэн хүргүүлэх;

Мөн гэрээнд заасан тохиолдолд даархи ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэх боломжтой. Үүнд:

1. Аливаа хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;

2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;

4. Эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;

5. Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;

7. Хууль зүйн дүгнэлт гаргах ( байгууллагад мөрдөгдөж буй бүх төрлийн эрх зүйн акт, бичиг баримтад дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах);

8. Хууль зүйн магадлан дүгнэлт (legal due diligence);

9. Эрх зүйн орчуулга;

10. Байгууллагын ажилтан албан хаагчдад эрх зүйн сургалт семинар зохион байгуулах;

11. Хууль зүйн бүхий л асуудлаар үйлчлүүлэгчийг төрийн болон төрийн бус аль ч байгууллагад төлөөлөх.