ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

   Монгол Улсын Их Хурлаас “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийг 2020.01.10-ны өдөр баталсан бөгөөд уг хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020.02.13-ны өдрийн №7-д нийтлэгдэж, 2020.02.23-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна.    Иймээс Эрүүгийн хуульд шинээр нэмсэн зүйл, хэсэг, заалт, тайлбарын заримаас дурдвал: - Хуулийн 1.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлц [ ... ]

ТАТВАР ТӨЛӨГЧ ТАТВАРЫН ТАЙЛАН ҮЙЛДЭХ, ТУШААХ ТУХАЙ

   Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгч нь татварын тайлангаа хуулинд заасан хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана.  Татвар төлөгчийн хувьд татварын тайлан үйлдэх, тушаахтай холбогдуулан дараах үүргийг хүлээхээр заасан. Үүнд: - Анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөт [ ... ]

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХУДАЛДАН АВАЛТАД ТӨЛСӨН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРМЫН ТУХАЙ

   Сангийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан уг журмаар Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнд уг журам үйлчлэх юм.   Харин бараа, а [ ... ]

ТӨЛБӨР ТӨЛӨГЧ ИРГЭН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ГАДААДАД ЗОРЧИХ ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно”. Үүнд: 1.         эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсх [ ... ]

НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ НЭМСЭН БАЙНА

   Нотариатын тухай хуульд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр цахим үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зохицуулалт нэмсэн байна.    Нотариатын тухай хуулийн 251.1-т “Танхим нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нотариатын үйл ажиллагаатай холбогдох бүртгэл, мэдээллийн цахим санг бүрдүүлэх бөгөөд хуулиар хориглоогүй мэдээ, мэдээллийг улсын бүртгэл, татварын болон бусад холбогдох байгууллагад цахим хэлбэрээр дамжуулж, харилцан мэдээлэл солилцоно.” мөн хуулийн 25 [ ... ]

ӨРТЭЙ ТАТВАР ТӨЛӨГЧИЙН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖЛЭХ, ХУРААХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХТАЙ ХОЛБОГДОХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Сангийн сайдын 2019 оны 12 сарын 31-ний өдрийн №307 тоот тушаалаар “Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам” батлагдсан байна. ЭНД дарж үзнэ үү. https://www.legalinfo.mn/annex/details/10433?lawid=14923 [ ... ]