ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖЛЫН ЖУРМЫГ БАТАЛЛАА

   Энэхүү Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр эрчим хүчний барилга байгууламж /цаашид “барилга байгууламж” гэж/ барих /барьж байгуулах, шинэчлэл хийх, сэргээн засварлах, өргөтгөх/ ажлыг зохион байгуулах хүрээнд ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.    Энэхүү журмын үйлчлэлд барилга байгууламж барих ажлын захиалагч, зураг төсө [ ... ]

ОРЧНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС, ҮНЭ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 сарын 06-ны өдрийн А/164 дугаар тушаалаар Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын  үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоосон байна.   БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ   2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр              Дугаар А/164                Улаанбаатар хот            [ ... ]

ИРГЭНИЙ ХУУЛИЙН 12 ДУГААР БҮЛГИЙН 4 ДҮГЭЭР ДЭД БҮЛГИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

   Хөршийн эрх, уг эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах харилцааг зохицуулсан Иргэний хуулийн “Эдийн болон эдийн бус баялгийн эрх” дэд хэсгийн 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ НЬ:    [ ... ]

“ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ” МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

   МУ-ын Засгийн газар 2019 оны 03 дүгээр сарын 21-ний өдөр Аж ахуйн нэгж, байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийн хэмжээг баталсан байна. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн буюу орон нутгийн өмчит хуулийн этгээдэд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг нийт ажиллагчдын 25 хүн тутамд 1 гэж тооцон ажиллуулах үүрэгтэй юм.    Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүнийг ажиллуулаагүй ор [ ... ]

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээж байдаг хоёр талт гэрээ юм. Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Мөн үүнийг бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой. Тухайлбал татварын зөвлөх, өмгөөлөгч, хувийн эмнэлгийн эмч нар гэх мэт. Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаа [ ... ]

ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

   Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд тэтгэлэг нөхөн гаргуулах талаар тусгайлан зохицуулсан бөгөөд тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж  болохоор  заасан. Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бо [ ... ]