ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭХИЙГ УРАМШУУЛАХ ТУХАЙ

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь 1 нас хүрсэн эх, мөн шинээр "Эхийн алдар" одон авсан эхэд урамшуулал олгодог. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнадаг. Үүнд:    -   зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одонгоор;   -  дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнана. Хуульд заасан журмын дагуу мөнгөн тусл [ ... ]

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталлаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль 5 бүлэг, 37 зүйлтэй бөгөөд Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улса [ ... ]

ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы н [ ... ]

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА)-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:     1) Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах, зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдэ [ ... ]

БАРААНЫ АНГИЛЛЫН КОДЫГ УРЬДЧИЛАН ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлох журмыг шинэчлэн баталсан байна. Тус журмын зорилго нь худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор гаалийн байгууллага мэдүүлэгчийн хүсэлтээр барааг улсын хилээр оруулахаас өмнө барааны ангиллын кодыг урьдчилан тодорхойлсон шийдвэр гаргах, хүчингүй болгох, тү [ ... ]

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН НОРМАТИВ

Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журамд заасан  шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх түвшний үйлчилгээг санхүүжүүлэхэд Хүүхдийн хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг ашиглана. Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг цахим [ ... ]