Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох журам

    Монгол Улсын нэгдэн орсон “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-оор хүлээсэн үүргийг биелүүлэх, “Озоны үе давхаргыг хамгаалах тухай” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, тухайн жилийн тоо хэмжээг тогтоох, хэрэглээнд хяналт тавих харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Энэхүү журам нь Агаарын тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Хог хаягдлын тухай, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг мөрдлөг болгоно.

    Тус журмыг 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

 

Эх сурвалж: http://legalinfo.mn/annex/details/8694?lawid=13670