ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН БАТАЛГААНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, хууль зүй, дотоод хэргийн сайдын  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 29/А/13 дугаар тушаалаар “Жолоочийн даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэх журам”-ыг баталлаа.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын баталгааны загвар, түүнийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

Мөн энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Хууль зүйн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 73 А/66 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцно.

Журмын дэлгэрэнгүйг https://www.legalinfo.mn/annex/details/9195?lawid=14009 хаягаар үзнэ үү.