АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ

Ажилгүйдлийн тэтгэмж авах эрх яаж үүсдэг вэ?

Ажилгүйдлийн тэтгэмж нь даатгуулагчийг ажилгүй болох үед нь ажилгүйдлын даатгалын сангаас олгож байгаа мөнгөн тусламж юм. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй  хугацаанд үүнээс сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн даатгуулагч авах эрхтэй байдаг.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ нийгмийн даатгалын байгууллагад дараах баримт бичгийг бүрдүүлэн авна.

-өргөдөл;

-нийгмийн даатгалын дэвтэр;

-ажлаас халсан тухай шийдвэр.

            Ажилгүйдлийн тэтгэмжийг хэрхэн тооцож олгох вэ?

            Ажилгүйдлийн тэтгэмжийг таны шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно.

д/д

Шимтгэл төлж ажилласан хугацаа /жилээр/

Тэтгэмж бодох хувь, хэмжээ /хувиар/

1

5 хүртэл жил

45%

2

5-10 хүртэл жил

50%

3

10-15 хүртэл жил

60%

4

15, түүнээс дээш

70%

                       Ажилгүйдлийн тэтгэмжийг ажилгүй болсноос хойш ажлын 76 өдрийн хугацаанд олгоно. Даатгуулагч өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, хөдөлмөрийн сахилгыг удаа дараа буюу ноцтой зөрчсөний улмаас захиргааны санаачлагаар ажлаас халагдсан бол олговол зохих ажилгүйдлийн тэтгэмжээс ажлын 36 өдөрт оногдохыг хасч тооцон тэтгэмжийг олгодог.

Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар үед зогсоох вэ?

-хөдөлмөр эрхлэлтийн албанаас боловсролын түвшин, мэргэжлийн чиглэлийг нь харгалзан санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалзсан;

-хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогчоос зохион байгуулсан цалин хөлстэй түр ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй;

-даатгалын байгууллагаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй;

-хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Ажилгүйдлийн тэтгэмжийг нэг удаас авсан даатгуулагч дахин авч болох уу?

            Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.