АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

   Сүүлийн жилүүдэд хот, суурин газруудад нүүрлээд буй агаарын бохирдолтой холбоотой нийт 17 хууль, Монгол Улсын Их Хурлын 10 тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 19 тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

2012 онд шинэчлэн найруулагдсан “Агаарын тухай хууль”-д “агаарын бохирдол”, “агаарын чанар”, “агаарын бохирдлын төлбөр” гэх ойлголтуудыг томьёолон хуульчилсан байх ба 2018 оны 01 дүгээр сарын 12 өдөр тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, агаарын бохирдлыг бууруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулах талаар болон “Агаарын бохирдлын эсрэг сан”-ийн талаарх зохицуулалтууд нэмэлтээр тусгагджээ.

   Агаарын бохирдлын эсрэг эрх зүйн зохицуулалтын талаар ЭНД дарж танилцана уу.