ЯПОН УЛСЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЯПОН УЛСЫН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Энэхүү хуулиар эрхтэн шилжүүлэн суулгахад баримтлах суурь зарчим, эрхтэний үйл ажиллагаа нь доголдолтой байгаа хүний эрхтэний үйл ажиллагааг дахин сэргээх болон суулгах зорилгоор хийгдэх эрхтэн шилжүүлэх мэс ажилбарт хэрэглэгдэх эд, эрхтэнийг донороос гарган авах, тэдгээрийн худалдааг хориглохтой харилцааг зохицуулах зорилготой.

Эрхтэний донорт зөвхөн нас барагч болон тархины үхэлтэй хүнийг хамруулж үзэхээр заасан байна. Тархины үхэлтэй бие гэдэгт “тархины эс болон бүх  тархины үйл ажиллагаа нь эргэн сэргээгдэхгүйгээр зогссон” хэмээн оношлогдсон биеийг ойлгоно.

Үндсэн зарчим:

-Нас барагчийн амьд байх хугацаан дахь өөрийн эрхтэнээ шилжүүлэн суулгуулах ашиглах зорилгоор өгөх тухай түүний хүсэл зоригийг хүндлэх ёстой;

-Эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгуулахаар өгөх нь сайн дурын үндсэн явагдах ёстой;

-Эрхтэн шилжүүлэн суулгахад зориулж донорлосон эрхтэн нь хүмүүнлэгийн үзэл санаанд тулгуурлаж өгсөн учир эрхтэн хүлээн авагчид зохимжтой байдлаар ашиглах ёстой;

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай этгээдийн эрхтэн хүлээн авах боломж нь шударгаар хуваарилагдах ёстой;

Донор эрхтэн гэдэгт хүний зүрх, уушиг, элэг, бөөр, бусад Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны тогтоолоор заагдсан дотоод эрхтэн болон нүдийг хамруулж ойлгоно.

Эрхтэнийг нас барагчийн (тархины үхэлтэй) биенээс гарган авах

Эмч дараах тохиолдолд нас барагчийн биенээс эрхтэнийг гарган авч  болно.Үүнд:

-Нас барагч амьд байх хугацаандаа тухайн эрхтэнээ (яг ямар эрхтэн эсэхийг) шилжүүлэн суулгахад хандивлахаар зөвшөөрсөн хүсэл зоригоо бичгээр илэрхийлж,  энэ тухай түүний гэр бүл нь татгалзах зүйлгүй болон гэр бүл байхгүй бол;

-Нас барагч амьд байх хугацаандаа тухайн эрхтэнээ (яг ямар эрхтэн эсэхийг) шилжүүлэн суулгахаар хандивлахыг зөвшөөрсөн хүсэл зоригоо бичгээр илэрхийлсэн тохиолдолд болон тухайн хүсэл зориг байхгүй болохыг илэрхийлсэнээс бусад тохиолдолд нас барагчийн гэр бүл нь тухайн эрхтэнийг гарган авахыг бичгээр зөвшөөрсөн бол;

Эрхтэн гарган авч болох тухай дүгнэлтийг дараах тохиолдолд гаргаж болно.Үүнд:

-Тухайн этгээд өөрийн хүсэл зоригийг бичгээр илэрхийлсэн болон хүлээн зөвшөөрөөгүй болох тухай хүсэл зоригоо илэрхийлсэнээс бусад тохиолдолд, энэ тухай мэдсэн түүний гэр бүл нь уг дүгнэлтийг татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн болон гэр бүл байхгүй бол;

-Тухайн этгээд өөрийн хүсэл зоригийг бичгээр илэрхийлсэн болон хүлээн зөвшөөрөөгүй болох тухай хүсэл зоригоо илэрхийлсэнээс бусад тохиолдолд, түүний гэр бүл нь тухайн дүгнэлт үйлдэхийг зөвшөөрсөн тухайгаа бичгээр илэрхийлсэн бол;

Эрхтэн гарган авахад тавигдах хязгаарлалт:

-Нас барагчийн биед Япон улсын Эрүүгийн процессын хуулийн 229 зүйлийн 1-д заасан задлан шинжилгээ болон бусад гэмт хэрэг илрүүлэх ажиллагаа явагдаж дууссаны дараа эрхтэнийг гарган авч болно.

Эрхтэн худалдааны хориглолт

Тус хуульд эрхтэн худалдаалахыг хориглосон хязгаарлалтуудыг тусгасан байна.Үүнд:

-Эрхтэнээ шилжүүлэн суулгуулахаар зөвшөөрсөн, хандивласан аливаа этгээд үүнийхээ хариу болгож эд хөрөнгийн ашиг, орлого хүлээн авах, хүлээн авахыг шаардах эрх бий болгохоор тохиролцож болохгүй.

-Эрхтэнээ шилжүүлэн суулгуулахаар зөвшөөрсөн, хандивласан аливаа этгээд үүнийхээ хариу болгож эд хөрөнгийн ашиг, орлого хүлээн авах, тийм санал тавих, захиалга өгөхөөр тохиролцож болохгүй.

-Аливаа этгээд эрхтэн шилжүүлэн суулгуулах, хүлээн авах талаар зуучлуулах, зуучлуулсаны хариу болгож эд хөрөнгийн ашиг, орлогыг өгөх, тийм шаардлага гаргах эрх бий болгохоор тохиролцож болохгүй.

https://www.thebetterindia.com/wp-content/uploads/2016/11/organ-donation-banner.jpeg