ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ

   Хууль зүйн сайдын 2015 оны А/188 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Бэлэн бус хэлбэрээр торгууль ногдуулах журам”-д Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Тус журамд дараахь нэмэлт, өөрчлөлтүүд орсон байна.

   Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд /цаашид “Зөрчил гаргагч” гэх/-д Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Шийтгэлийн хуудасны маягт”-ын дагуу торгох шийтгэл оногдуулна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д заасны дагуу харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлсэн шийтгэлийн болон торгуулийн мэдэгдэх хуудсыг зөрчил гаргагч хүлээн аваагүйгээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол зөрчлийн бүртгэлээс хасна.

   Мөн журмын 2.2.1, 2.2.3, 2.3.3, 2.3.5 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсан.

2.2.1.зөрчил үйлдсэнийг стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр баримтжуулсан тохиолдолд “Торгуулийн мэдэгдэх хуудас”-ыг “Шийтгэлийн хуудас” /маягт 2/-ын хамт харилцаа холбооны хэрэгсэл ашиглан зөрчил гаргагчийн хаягаар хүргүүлэх;

2.2.3.шалгах төхөөрөмж, стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмж байхгүй үед нотлох баримтыг үндэслэн шийтгэлийн хуудас бичиж, торгуулийг холбогдох дансанд тушаалгана.

2.3.3.зөрчил үйлдсэнийг баримтжуулсан зураг;

2.3.5.зөрчил гаргагчийн тээврийн хэрэгслийн зураг;

   Мөн журмын 1.1 дэх хэсгийн “замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн зөрчлийг хянан шийдвэрлэх,” гэснийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэхэд” гэж, 2.2.2 дахь заалтын “шийтгэврийг” гэснийг “торгох шийтгэлийн хуудсыг” гэж, 3.3 дахь хэсгийн “гаргасан этгээд“ гэснийг “гаргагч” гэж, 4.4 дэх хэсгийн  “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын” гэснийг “Зөрчлийн” гэж, 6.1.2 дахь заалтын “захиргааны хариуцлагаас” гэснийг “шийтгэлээс” гэж тус тус  өөрчилсөн байна.

 

Эх сурвалж http://legalinfo.mn/annex/details/6882?lawid=11297