ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ БОЛОН САЛБАР АРХИВТ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ТОО БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ХАДГАЛАХ, АШИГЛУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ

   Эрүүгийн хэргийн төв болон салбар архивын баримт ашиглуулах журмын зорилго нь сан хөмрөгийн баримтаас лавлагаа, хуулбар олгох, баримтанд үзлэг хийлгэх, танилцуулах, баримтыг тодорхой хугацаагаар албан ажлын хэрэгцээнд түр шилжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ашиглуулах үйл ажиллагааг зохицуулахад оршино.

Эрүүгийн хэргийн төв болон салбар архивын баримт ашиглуулах эрх, үүрэг бүхий ажилтнууд нь ажлын өдөр цагийн хуваарийн дагуу эрүүгийн хэрэгт татах тогтоол, албан бичиг, иргэд, өмгөөлөгчдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч хариуг 1-10 хоногийн дотор олгоно.

Архивын сан хөмрөгийн баримтыг ашиглуулах үндсэн хэлбэрүүд нь:

1.Иргэн, хуулийн этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчдөд архивын баримтаас лавлагаа, хуулбар олгох, баримттай танилцуулах;

2.Судалгаа, шинжилгээний чиглэлээр баримттай танилцуулах;

3.Шүүх эрх мэдлийн байгууллагад хэрэгт татах тогтоол болон албан бичгийг үндэслэн албан хэрэгцээнд нь тогтоосон журмын дагуу баримтыг түр хугацаагаар шилжүүлэх.

Баримтын ашиглалтад эх баримтаар үйлчилнэ. Төрийн архиваас олгосон лавлагаа, хуулбар нь үндсэн эх баримтын адил эрх зүйн хүчин төгөлдөр баримт болно.

   Баримтыг ашиглуулахдаа зөвхөн тухайн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, хуулийн этгээдийг төлөөлж ирсэн ажилтны ажлын үнэмлэх, өмгөөлөгчөөс өмгөөлөгчийн ба иргэний үнэмлэхний хамт, иргэдээс иргэний үнэмлэхийг нь нарийн шалгаж, тоо бүртгэлийн баримт бичигт тэмдэглэл хөтөлсний үндсэн дээр ашиглуулна.

   Шүүх эрх мэдлийн болон холбогдох хуулийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой баримтыг тухайн хуулийн этгээдийн хууль ёсны итгэмжлэгдсэн өмгөөлөгч, төөлөлөгч, ажилтанд зөвхөн тухайн хуулийн этгээдэд холбогдолтой баримтыг, хувь хүний баримтыг өөрт нь, өөрөө ирж чадахгүй тохиолдолд түүний итгэмжлэгдсэн өмгөөлөгч, төрсөн эцэг, эх, хууль ёсын эхнэр нөхөр, төрсөн ах дүү, үр хүүхдэд нь зөвхөн туханй хүнд холбогдолтой баримтыг ашиглуулж, холбогдох бичмэл нотлох баримтын хуулбарыг олгоно.