ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙГ БҮРДҮҮЛЭХ, СПОРТЫН ТӨРЛИЙГ СОНГОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

   Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайдын 2018 оны 04 дугаар сарын 03-ны өдөр “Журам батлах тухай” А/167 дугаар тушаалаар  “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ыг нэгдүгээр, сонгон шалгаруулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан байна.

Тус журмаар Улсын төсвөөс санхүүжүүлэх Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, тамирчин, дасгалжуулагчийг сонгон шалгаруулахад тавигдах үндсэн шаардлага, тухайн спортын төрлийн үндэсний шигшээ багийн үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах спортын холбоодод тавигдах шаардлага, улсын төсвийн санхүүжилтээр дэмжлэг үзүүлэх ажил үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна.

Эх сурвалж: http://www.legalinfo.mn/annex/details/8409?lawid=13319