Залуучуудын эрхэмлэх зүйл

Залуучууд нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцохдоо дараахь зүйлсийг эрхэмлэнэ:

-          Эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэх;

-          Эрүүл, чадварлаг, бүтээлч, ёс зүйтэй, боловсролтой, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх;

-          Нийтэд тустай сайн дурын ажилд манлайлан оролцох;

-          Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;

-          Амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг, чадвар эзэмшиж, сахилга баттай байх;

-          Хэвлэл мэдээллийн болон цахим орчинд бусдыг гутаан доромжлохгүй байх зэрэг болно.

 

Эх сурвалж: Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль