Их сургууль, дээд сургууль, коллежид суралцагчийн үүрэг

Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэх бөгөөд суралцагч нь дараахь үүрэгтэй:

-       сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;

-       багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгавры₮г биелүүлэх;

-       бие дааж суралцах арга барилыг эзэмших;

-       багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;

-       сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;

-       сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх;

-       сургуулийн дотоод дүрэм, журамд заасан  үүргийг биелүүлэх.

 

Эх сурвалж: Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль