UMEDIA - Монгол Өмгөөлөгч контент

5 жилийн өмнө

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсан бол түүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа орон нутаг дахь байгууллага бүртгэхэд 1000-2000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 1000-2000 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Иргэний үнэмлэхэд иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 1000 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Иргэний үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 3300 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Монгол Улсын иргэний үнэмлэх олгоход 3300 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.

5 жилийн өмнө

Нотариат гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Нотариат өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Нотариат аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

Нотариат үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг тэмдэгтийн хураамж хураана.

5 жилийн өмнө

“иргэний улсын бүртгэл” гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгоно.

5 жилийн өмнө

“улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг ойлгоно.

5 жилийн өмнө

“санхүүгийн хэрэгсэл” гэж үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, мөнгөний болон зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг ойлгоно.

5 жилийн өмнө

“үнэт цаасны зах зээл” гэж үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцааг ойлгоно.

5 жилийн өмнө

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор нэг удаа төлнө.

5 жилийн өмнө

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө.

5 жилийн өмнө

Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно.

5 жилийн өмнө

Иргэн, хуулийн этгээд өөрт хамаарах улсын бүртгэлийн мэдээлэлтэй цаасан болон цахим хэлбэрээр танилцах эрхтэй.

5 жилийн өмнө

Иргэний үнэмлэхийг бусдад шилжүүлэх, барьцаалах, зориуд гэмтээх, хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.

5 жилийн өмнө

Монгол Улсын иргэний үнэмлэх нь Монгол Улсын иргэнийг гэрчлэх бичиг баримт байх бөгөөд түүнийг авах хүртэл 16-аас доош насны иргэний хувьд регистрийн дугаартай төрсний гэрчилгээ байна.