“АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР”-ЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
“АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР”-ЫН ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” №26 дугаар тогтоолоор Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоолоо. № Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш 80 92 95 болон түүнээс дээш 1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга 0 0 0 0 2 Ханх, Ульханмайхан 0 0 0 0 3 Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг 0 0 210,000.0 280,000.0 4 Эрээнцав 0 0 80,000.0 150,000.0 Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлтийг тасалдалгүй, жижиглэнгийн үнийг тодорхой түвшинд тогтвортой байлгах талаар холбогдох арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосон байна. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
2018-01-30

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26