ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭР ӨМНӨД СОЛОНГОСТ ТАГНУУЛЫН ТӨХӨӨРӨМЖИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЖЭЭ
АЖЛЫН БАЙРНЫ ДАРАМТТАЙ ТЭМЦЭХ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСНЭЭР ӨМНӨД СОЛОНГОСТ ТАГНУУЛЫН ТӨХӨӨРӨМЖИЙН ЭРЭЛТ НЭМЭГДЖЭЭ
Энэ зунаас Өмнөд Солонгост ажил олгогчийн зүй бус дарамттай тэмцэх шинэ хууль хэрэгжиж эхэлсэн байна. Уг хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус улсын зах зээлд нууцаар бичлэг хийх зориулалттай аудио, видео төхөөрөмжийн худалдаа огцом нэмэгдсэн байна. Үүнд бичлэг хийх төхөөрөмжөөр тоноглогдсон тэлээ, нүдний шил, үзэг зэрэг эд зүйлс багтдаг. Ажил олгогч нь ажилтантайгаа хатуу ширүүн харьцдагаараа Өмнөд Солонгосын нийгэм алдартай. Солонгос хэлээр габжил гэж нэрлэдэг дээд хүн нь доод хүнээ дарамтлах соёл дунд сургуулиас эхлээд томоохон компаниуд хүртэл нийгмийн бүх шатанд амь бөхтэй оршдог. Жишээ нь 2014 онд Korean Air компанийн ерөнхийлөгчийн охин нисэх онгоцны ажилтныг зодож, дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв. Өөртэй нь хүндэтгэлгүй харьцсан гэх онгоцны үйлчлэгчийг зодсон эмэгтэй сүүлд албан тушаалаасаа огцорч, хэдэн сарын турш хоригдоод суллагдсан юм. Долдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн хөдөлмөрийн шинэ хуулийн дагуу ажилтантайгаа зүй бус харьцсан ажил олгогч гурван жил шоронд хоригдох, эсвэл 30 сая хүртэл воны торгууль төлөх болж байгаа. Дуу хоолойн бичлэгийг нууцаар үйлдэх төхөөрөмж зардаг Auto Jungbo дэлгүүрийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 80 хувиар өссөн тухай эзэн нь хэвлэлд ярьжээ. Тэрээр энэ оны борлуулалтын хэмжээ нь өмнөх оноос хоёр дахин өсөх төлөвтэй байгааг бас ярьсан байна.
2019-09-10
11
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01