АРХИВЫН БАРИМТЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА
АРХИВЫН БАРИМТЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА
Архивын ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.12 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/204 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 6.16 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Архивын баримтыг сэргээн засварлах аргачлал”-ыг баталжээ. Архивын баримтын анхны эх төрхийг хэвээр хадгалж үлдээх, гэмтэл хуучралтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хими, физик, техникийн шинж чанарыг тодорхойлох, сэргээн засварлах, ариутгаж халдваргүйжүүлэх үйл ажиллагааг энэ аргачлалаар зохицуулах ба бүх шатны архив дагаж мөрдөнө. Архивын баримтыг сэргээн засварлах аргачлал батлагдсантай холбогдуулан ”Цаасан баримтыг сэргээн засварлах ажлын заавар” батлах тухай Архивын ерөнхий газрын даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/13 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.
2023-03-10

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26