АРЬС, ШИРИЙГ ДОТООДДОО ГҮН БОЛОВСРУУЛАХ БОЛОН ТҮҮГЭЭР БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗЭЭЛ ОЛГОХ
АРЬС, ШИРИЙГ ДОТООДДОО ГҮН БОЛОВСРУУЛАХ БОЛОН ТҮҮГЭЭР БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР ЗЭЭЛ ОЛГОХ
Засгийн газрын 2013 оны 48 дугаар тогтоолоор “Арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох, хяналт тавих, тайлагнах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Журамд зааснаар зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гүн боловсруулах зорилгоор арьс, шир худалдаж авах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тоног төхөөрөмж шинэчлэхэд зориулж үйлдвэр, цех, тасаг, төв зэрэг үндэсний үйлдвэрүүдэд олгох ба нэг хуулийн этгээдэд олгох зээлийн дээд хэмжээ 20 хүртэл тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай, жилийн хүү 7 хувиас ихгүй байна. Зээл авах хүсэлт гаргасан арьс ширний үйлдвэр нь хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, төлбөр төлсөн, Нийгмийн даатгалын тухай хуульд заасан шимтгэл төлөх үүргээ биелүүлсэн байх, малчин, мал бүхий этгээд болон мах боловсруулах үйлдвэрээс арьс, ширийг зах зээлийн үнээр авах баталгаа гаргасан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх гэсэн шаардлагыг хангасан байна.
2013-02-08

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26