АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
АТАР-4 ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025-02-01-ээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын ээлжит хурлаар баталлаа. Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөжээ. Тус аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдэлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-02-07

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26