АХМАДУУДАД “НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
АХМАДУУДАД “НАСНЫ ХИШИГ”-ИЙГ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр жилд хоёр удаа олгохоор хуульчилсан. Үүнд: 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг; 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг; 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг; 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгох юм. Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 2017 оны 6-р сарын 21-ээс эхлэн хоёр дахь удаагийн “Насны хишиг”-ийг олгож эхэллээ. Улсын хэмжээнд нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкуудад илгээж санхүүжилтийг олгоод байна. Мөн “Насны хишиг”-ийг банкууд ахмадуудын өр зээлэнд суутгах хориотой юм.
2017-06-22

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26