ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШВЕД УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШВЕД УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстедийг хүлээн авч уулзлаа. Швед улс нь ногоон бодлогыг нэвтрүүлсэн туршлагатай цөөн орнуудын нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зогсож, аялал жуулчлалын тогтвортой шийдвэр гаргадгаараа үлгэр жишээ. Уулзалтад Шведийн талаас Бээжин дэхь Шведийн ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Якоб Холтхуйс, II нарийн бичгийн дарга Кристер Льюнгвал нар хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэгд зүй ёсоор орж байгаа. Тиймээс манай яамны зүгээс Монгол Улсыг ногоон бодлоготой улс болгох чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд бид Парисын хэлэлцээрт нэгдэн, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ногоон төслүүдэд хамрагдах боломжтой болсон. Улаанбаатар хотын хувьд анх зураг төслийг нь 500 мянган хүн амтай байхаар боловсруулсан ч одоо 1.3 сая хүн амьдарч байна. Үүнээс болоод агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрсэн. Энэ хүрээнд манай яамны зүгээс санал оруулан холбогдох тогтоолыг Засгийн газраар батлуулан ажиллаж байна. Уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах цаашлаад ногооруулах нь манай яамны эрхэм зорилго. Тиймээс бид бүхэн танай улсын туршлагаас судалж, та бүхэнтэй байгаль хамгаалах, аялал жуулчлалын салбарт харилцаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна” хэмээсэн юм. Шведийн вант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Анна Линдстед түүнд өгсөн хариундаа “Танай яам нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийнхөө хүрээнд тогтоол, шийдвэр боловсруулан маш сайн ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг эрхэм болгон ажиллаж байгаа танай яамныхантай хамтарч ажиллахад бэлэн байна. Би өөрөө Швед улсын Уур амьсгалын тусгай элчээр ажилладаг тул та бүхнийг холбогдох байгууллагуудтай холбож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг дэмжихдээ ямагт таатай байх болно” гэлээ. Эх сурвалж http://www.info.mn
2017-04-25
9
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
САНХҮҮГИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙНА
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
СУУРЬ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ ТООЦОХОД БАРИМТЛАХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ТОГТООЛОО
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01