БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
БАЙНГЫН ХОРООДЫН ХАМТАРСАН ХУРАЛДААНААР ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр 2024.03.19-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. – Монгол улсын хэмжээнд 10 аймаг, 37 сумд төмөр зуд, 16 аймгийн 130 сум нь цагаан зуд, 14 аймгийн 49 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт цагаанаар зудрахуй нийт 21 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн байгааг дурдаад улмаар гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт малын 7.3 хувь буюу 4.7 сая мал зүй бусаар хорогдоод байна. – Зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлтийн үнийг тогтворжуулахын тулд гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүсээд байгааг сайд танилцуулгадаа онцолсон. – Мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулж асууж, тодруулга авсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ШӨХТГ-аас энэ асуудалд анхаарал хандуулан, гурилын монополь үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн талаар акт тавиад ч, арга хэмжээ авч чадахгүй байгаа тул Засгийн газар гурилын импортын татварт хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэж, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн санал гарсан. Засгийн газар цаашдаа тариаланчдын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг дордуулахгүй байх тал дээр анхаарал тавих талаар дурдсан байна. Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжлээ.
2024-03-22

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26