БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
УИХ-аас “банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг” зохицуулахаар 2013 оны 01 сарын 10-ны өдөр “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хуулийг баталсан билээ. Банкны тухай хуулийн дагуу үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк нь хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг дээрх хуулийн дагуу хадгаламжийн даатгалд заавал хамрагдан даатгуулж, даатгалын хураамж төлнө. Хадгаламжийн даатгалын сангийн удирдлагыг Хадгаламжийн даатгалын корпораци хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, төрийн өмчит хуулийн этгээд юм. Монгол банк банкийг албадан татан буулгах шийдвэр гаргасан өдрийг даатгалын тохиолдол бий болсон өдөрт тооцно. Даатгалын тохиолдол бий болмогц Монгол банк Хадгаламжийн даатгалын корпорацид мэдэгдэх үүрэгтэй. Хуульд зааснаар даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт хадгаламжаас 20 сая төгрөг хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлөх юм байна.
2013-01-15

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26