“БИЗНЕС ЭРХЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
“БИЗНЕС ЭРХЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БА ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” хууль зүйн фирм нар хамтран “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хурал, хэлэлцүүлэгт 60 гаруй хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчид оролцож, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор С.Болормаа “Бизнес ба Хөдөлмөрийн хууль тогтоомжийн шинэтгэл” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор (LL.D), профессор Б.Амарсанаа “Бизнес ба Арилжааны эрх зүйн хөгжлийн хандлага” сэдвээр, Өмгөөлөгч Б.Халиун “Бизнес ба Зөвшөөрлийн тогтолцоо” сэдвээр, Өмгөөлөгч, доктор (Ph.D) З.Сүхбаатар “Бизнесийн хэлцэл, түүний мөн чанар” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Д.Батсүх “Бизнес ба Хууль зүйн мэргэжлийн туслалцаа” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор (LL.D) Г.Давааням “Бизнес эрхлэх эрх зүйн орчны Хууль зүйн шинжилгээ” сэдвээр, Өмгөөлөгч Т.Энхбулгантамир, Э.Эрдэнэцэцэг нар “Гарааны бизнесийн эрх зүйн орчин, анхаарах зарим асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон илтгэл хэлэлцүүлсэн, идэвхтэй оролцсон нийт хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдэдээ талархал илэрхийлье.
2024-05-29

8

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01