БНЭУ-ТАЙ ГАМШГААС ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
БНЭУ-ТАЙ ГАМШГААС ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, эрхэмсэг ноён Атул Малхари Готсурветэй уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжих “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” үйлдвэрийн гал, гамшгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хоёр талын хамтарсан сургалт, дадлага байгуулах талаар хэлэлцсэн юм. Мөн Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг богино, дунд хугацааны мэргэжлийн сургалтад хамруулах боломж хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, эрчимжүүлэх чиглэлээр болон бусад асуудлаар яриа хэлцэл өрнүүлсэн юм.
2025-05-01

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26