БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Их Хуралд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэвлэлийн бага хурал хийсэн ба ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сараас эхлээд хэлэлцүүлгүүдийг эхэлж, цаашид энэ намрын чуулганы хугацаанд багтаж хэлэлцүүлгүүдийг дуусгаад, 2022 оны хаврын ээлжит чуулганаар батлах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг танилцуулав. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021.11.12-ны өдөр Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (сургуулийн өмнөх боловсрол), 2021.12.01-ний өдөр мөн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн (ерөнхий боловсрол), 2021.12.15-ны өдөр Дээд боловсрол болон судалгааны их сургуулийн хуулийн төслийн, 2021.01.05-ны өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын хуулийн төслийн, 2021.01.19-ний өдөр Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Э х сурвалж: http://parliament.mn/n/bcaon
2021-11-11

5

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01