БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСАД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2018-12-05-ны өдрийн хуралдаан 15 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдааны эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн бөгөөд Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн зөвшилцөх асуудлын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан байна. Тэрбээр танилцуулгадаа, “ Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гуравдагч хөрш болон бусад оронтой уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгнө гэж заасан. Энэ зорилтын хүрээнд Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх асуудлыг хэлэлцүүлж байна. Монгол Улсын хувьд Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнуудтай, түүний дотор тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон Беларусь улстай харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх шаардлагатай ” тухай дурджээ. Ингээд Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай асуудлыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.9 хувь нь дэмжсэн байна. Дараа нь Гадаад харилцааны тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ахалж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, А.Ундраа, Л.Болд, Н.Оюундарь нар ажиллахаар болсон байна.
2018-12-06

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26