ГАДААДААС 2015 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ
ГАДААДААС 2015 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Гадаадаас авч ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Монголын засгийн газар тогтоодог ба 2015 оны эзлэх хувийг Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 сарын 07-ны өдрийн 2 дугаарт тогтоолоор баталжээ. Энэхүү тогтоолын хавсралтанд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагсдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тусгасан байна. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас мөн нийт ажиллагсдын тооноос хамаараад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь нь өөр өөр байдаг. Жишээ нь: Уул уурхайн олборлолт, тэр дундаа түүхий газрын тос, байгалийн хийн олборолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компанийн нийт ажиллагсад нь 50 хүртэл байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 60% хүртэл; харин нийт ажиллагсад нь 51-100 байвал гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь 70% хүртэл байна. Уг тогтоолын хавсралтанд заагдаагүй салбарт гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагсдын 5 хүртэл хувь байхаар тогтоосон байна.
2015-03-16

13

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01