ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ГАДААДЫН ИРГЭН МУ-Д ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА”
“ГАДААДЫН ИРГЭН МУ-Д ОРШИН СУУХ БОЛОН ТҮҮНИЙГ БҮРТГЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА”
Засгийн газрын 2018.05.23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө. Монгол Улсын харьяатаас гарсан, Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн, тэдгээрийн гэр бүлийн гишүүнд “H” /хувийн хэргээр зорчих гадаадын иргэнд олгодог/ ангиллын 90 хүртэл хоногийн нэг болон хоёр удаагийн визийг зөвшөөрөлгүй олгож байхаар боллоо. Гадаадын хөрөнгө оруулагч, төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагад ажиллах гадаадын иргэд, гэр бүлийн гишүүн нь оршин суух тохиолдолд урьдчилан виз авахыг шаарддаг байсан. Шинэ журмаар үүнийг өөрчилж түр хугацаагаар ирсэн /жуулчин-J, бизнес –B, хувийн-H зэрэг ангиллаар/ бол оршин суух хүсэлтийг хянаж зөвшөөрөл олгож болохоор тусгажээ. Гадаадын иргэн виз мэдүүлэхээс өмнө гурван сарын хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол виз олгодогггүй байсныг нэг сар болгосон байна. Мөн виз олгохоос татгалзсан хариу авсан тухайн иргэн 90 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргадаг байсныг ч 30 хоног болгон өөрчилжээ. Түр ирсэн хүн визээ сунгуулан зургаан сарын дараа дахин сунгуулах эрх үүсдэг байсныг 90 хоног болгосон. Гэхдээ энэ нь төрийн болон Засгийн газар хоорондын байгууллагын шугамаар ирсэн гадаадын иргэнд хамаарахгүй юм. Гадаадын иргэн, уригч тал виз, визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох, сунгуулах хүсэлтээ цахимаар мэдүүлэх боломжийг ч бүрдүүлсэн байна. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагч, Монгол Улсын иргэнээс төрсөн болон Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэнд виз олгоход таатай нөхцөл бүрдүүлэх, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, виз олгох нөхцлийг хөнгөвчлөх зорилготой юм. Мөн хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ыг шинэчлэн баталлаа.
2018-05-29
3
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26