ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД НЭГ ЦЭГЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД НЭГ ЦЭГЭЭС ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ
Гадаадын хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг багасгах, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой төрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудыг үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн “INVEST IN MONGOLIA CENTER” нэг цэгийн үйлчилгээний төвийн нээлт Гааль татвар, санхүү мэдээлэл технологийн төвийн 2-р давхарт 2019 оны 2-р сарын 25-ны өдөр боллоо. Тус үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газар, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл нэг дор үйлчилгээ үзүүлэх юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээний төвд Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын иргэн шаардлагатай материалаа бүрдүүлэн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжтой болж байна.
2019-04-01

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26