ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд (2025.07.09) )-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, Ш.Бямбасүрэн, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Р.Сэддорж, Ц.Мөнхбат, Р.Эрдэнэбүрэн, Б.Дэлгэрсайхан нар Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Газрын тос нөөц ашигласны төлбөрөөс Баялгийн төрөлжсөн сангууд, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд болон газрын тосны ашиглалтын нөлөөлөлд өртөж буй тухайн аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан, Бүсийн хөгжлийн санд хуваарилах, мөн гэрээлэгчтэй байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасны дагуу газрын тосны борлуулалтын орлогоос Засгийн газарт ногдох орлого, газрын тос олборлох, боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд хуваарилах харилцааг зохицуулахаар уг хуулийн төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төсөл батлагдсанаар газрын тосны нөөц ашигласны төлбөр Үндэсний баялгийн сан, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан, Бүсийн хөгжлийн сан, тухай аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн санд оновчтой хуваарилагдаж, газрын хэвлийн баялаг газрын тосыг ашиглах явцад тухай орон нутгийн хүн амын эрүүл, аюулгүйн орчинд амьдрах эрхийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд шаардагдах төсөв, хөрөнгийг зохистой зарцуулах боломж бүрдэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2025-07-22

21

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01