ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЭХНИЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЭХНИЙ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн “Технологийн бус байгууламжийн Инженерчлэл-худалдан авалт-барилга угсралтын ажил (EPC-1)”-ын Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан “Жэй Эм Си Прожектс Индиа” компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хооронд өнөөдөр гэрээг цахимаар байгууллаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дэд дарга Г.Тэмүүлэн, тус байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны газрын дарга Б.Анхбаяр, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар оролцлоо. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг төслийн тухай “БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэхүү гэрээг байгуулснаар үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлж байна гэж үзэж болох юм” гэжээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть-химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болж буй юм.
2020-10-12

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26