ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТАЙЛАГНАХ ВЭ?
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТАЙЛАГНАХ ВЭ?
· Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум дүүргийн төсөвт оруулна. · Газрын төлбөрийн орлогын зохих хувийг иргэн, аж ахуйн нэгж , байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрлийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулна. Тухайн жилд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын төлбөрөөс орох орлогыг харгалзан газар хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно. · Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана. · Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавьна. Газрын төлбөртэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх : Газрын төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүсэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан, хянан шийдвэрлэнэ. Газрын төлбөр төлөгч болон Засаг даргын хооронд үүсэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан, Төлбөр төлөгч болон татварын албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Хэрвээ татвар төлөгч газрын төлбөртэй холбогдсон маргааны талаарх байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг шүүх шийдвэрлэнэ.
2016-11-10

12

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26