“ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ БОЛОН ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООЖ, ДҮГНЭЛТ ГАРГАХ БОЛОН ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх шинжилгээний ерөнхий газраас санаачлан 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргах аргачлалын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулагджээ. Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Иргэний хуулийн холбогдох нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдсэн бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, дүгнэлт гаргах нь шинэ төрлийн шинжилгээ юм. Хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, энэхүү шинжилгээг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу хийхэд тулгамдаж буй асуудлаар санал солилцжээ. Тус хэлэлцүүлгээр бусад улс орны туршлага, шүүхийн практик, хуулийн хэрэгжилттэй холбогдуулан гарах үр дагавар, шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцсон байна.
2023-05-19

12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01