ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, ажлын хэсгийн дэд ахлагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нар хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Хэлэлцүүлгээр хуулийн төсөлд шинээр тусгагдах асуудлын судалгааны дүн, хуулийн төслийн үзэл баримтлал болон гэр бүл, хүүхдийн байгууллагын чиг үүрэг, оролцооны талаар илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг судалж хуулийн төсөлд тусгах, тусгайлсан асуудлаар хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулахаар боллоо. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ээлжит энэхүү хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, өрх толгойлсон эх, эцэг зэрэг хуулиар эрх ашиг нь хөндөгдөх хэсгийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцов.
2022-11-11

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26