ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 02 сарын 09-ний өдөр баталсан “Дотоодын цэргийн тухай хууль “ нь төрийн мэдээлэл хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №12 дугаарт хэвлэгджээ. Энэ хуулийг 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулиар Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулжээ. Уг хууль батлагдсантай холбоотойгоор 2017 оны 02 сарын 09-ний өдөр Төрийн албаны тухай хууль, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай зэрэг 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон байна. Эдгээр хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд нь Дотоодын цэргийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.
2017-04-04

12

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01