ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ЕСДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТАЛЛАА
ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН ЕСДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛЫГ СОЁРХОН БАТАЛЛАА
УИХ-ын 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн чуулганы хуралдаанаар, Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж уг төслийг гишүүдийн 52.4 хувийн саналаар соёрхон баталлаа. Дэлхийн шуудан холбоо /ДШХ/ нь дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг. Уг өөрчлөлтийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.Тус холбоонд манай улс 1963 онд элсэж байжээ. Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Энэхүү байгууллагад гишүүн болсноор, Манай улс олон улсын шуудан үйлчилгээг ашиглан шуудан дамжуулах эрхтэй болно.
2019-04-24

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26