ЕСДҮГЭЭР САРЫН 2-НООС НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫНХНЫ АЖИЛ 09:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
ЕСДҮГЭЭР САРЫН 2-НООС НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫНХНЫ АЖИЛ 09:00 ЦАГТ ЭХЭЛНЭ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 2019 оны есдүгээр сарын 2-ноос 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тардаг болно. Өнгөрсөн тавдугаар сард Хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Захирамжид “ Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08:00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосугай ” гэсэн байдаг. Энэ дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагынхан 2020 оны зургаадугаар сарын 1 хүртэл 09:00-18:00 цаг хүртэл ажиллах болж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагад: – Нийслэлийн Засаг даргын Тамгын газар -Түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага -Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба багтдаг.
2019-08-29

6

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар тогтоолоор суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг то …
2026-11-05
Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01